Монголын рагбигийн шигшээ баг дэлхийн чансааны эхний тоглолтдоо хожигдлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын рагбигийн шигшээ баг Киргизийн нийслэл Бишкек хотноо дэлхийн чансааны эхний тоглолтоо хийж 17:10-аар Узбекистаны багт хожигдлоо.
Улаанбаатарын цагаар 17.00 цагт Монголын рагбийн шигшээ баг ийнхүү эхний тоглолтоо өчигдөр /07.03/ Узбекистаны шигшээ багтай тоглож хожигдсоноор бүсийнхээ 3 дугаар байрын төлөө талбайн эзэн Киргизтэй тоглоно. Төв Азийн бүсийн 3 дугаар зиндаанд харьяалагдаж буй манай шигшээ багийн 2 дахь тоглолтоо энэ сарын 6-ны 17.00 цагаас хүч, ур чадвараа сорино.
Монгол Улсад хөгжөөд удаагүй байгаа рагбийн төрлөөр ийнхүү дэлхийн чансааны тоглолтоо амжилттай хийсэн шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Тодруулбал, О.Нацагдорж, Н.Батаа, Ц.Өнөболд, М.Цогт-Эрдэнэ, Э.Жавхлантөгс, А.Дөлгөөн, Ц.Төгөлдөр, Н.Нямбаяр, Г.Мөнхдэмбэрэл, Э.Гансайхан, О.Балжинням, Б.Наранбаатар (Багийн ахлагч), Б.Сод-Эрдэнэ, П.Баярням, Б.Бат-Эрдэнэ, С.Дарханбат, Н.Энх-Амгалан, Г.Алтангэрэл, Г.Мэнд-Амар, Б.Ган-Эрдэнэ нар багтжээ.