Токиод есөн өдөр дараалан цельсийн 35-аас дээш хэмд хүрч халжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО. /Kyodo/.
Японы нийслэл Токио хотод түүхэндээ хамгийн
олон буюу есөн өдөр дараалан цельсийн 35-аас дээш хэмд хүрч халсан талаар тус
улсын Цаг уурын агентлаг мэдээллээ.
Тодруулбал, ням
гарагт Токиогийн төв хэсэгт 35.3 хэмд хүрснээр 2015 оны долоодугаар сарын
31-нээс наймдугаар сарын 7-ны өдөр хүртэл найман хоног үргэлжлэн халсан дээд
үзүүлэлтийг шинэчилжээ.
Мөн ням гаргийн
үдэд Сано, Точиги мужид цельсийн 36.2 хэм, Фүкүшима, Касама, Ибараки мужид цельсийн 35.6
хэмд хүрч халсан байна.
Цаг уурын
агентлагийн зүгээс хэт халж байгаатай холбогдуулан ус сайн ууж, наранд болон
халуунд цохиулахаас сэргийлэх арга хэмжээнүүдийг авахыг олон нийтэд уриалсан
зөвлөмж гаргажээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
2 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Ulaanbaatar