Тивийн АШТ-д өрсөлдөх Монголын шигшээ багууд маргааш тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-08 08:36:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /ФИБА/-ны Ази тивийн аварга шалгаруулах 3х3 сагсанбөмбөгийн тэмцээний урьдчилсан хэсгийн тоглолтууд дуусаж үндсэн хэсэгт тоглох багууд тодорлоо.


Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг энэ удаа Энэтхэг, БНСУ-ын шигшээ багуудтай тоглох бол эмэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд Узбекистан, Тайландын шигшээ багуудтай нэг хэсэгт багтаж оржээ.


Ази тивийн аварга шалгаруулах 3х3 сагсанбөмбөгийн тэмцээний үндсэн хэсгийн тоглолтод хурд, хүч, ур чадвараа Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд энэ сарын 9-нд тоглох юм байна.


Связанные новости