Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар тус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг шагнав.
Энэхүү хүндтэй шагналыг
Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны дарга Д.Жаргалсайхан хүндэтгэлийн
танхимд гардуулан өгч, баяр хүргэн үг хэллээ.
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар БТСУХ-ны СБХХ-ийн дарга Баяртын Нямсүрэн, ХШҮДАХ-ийн Дотоод аудитор Гүрбадамын Зургаанжин, БТГ-ын Салбарын хүний нөөцийн хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Дамдины Эрдэнэсүрэн, ҮШББХХ-ийн Залуучуудын шигшээ багийн асуудал хариуцсан мэргэжилтэн Чулуунбатын Туул, БТБХХ-ийн Аж ахуйн нэгж дэх биеийн тамирын арга хэмжээний бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Жамсранжавын Баасансүрэн, Агентлагийн ерөнхий нягтлан бодогч Дугарболдын Ариунсанааг тус тус шагналаа.
Мөн БТСУХ-ны Төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч Алтангэрэлийн Өнөрцэцэг, БТБХХ-ийн Боловсролын байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамирын бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Чоёндоржийн Базарсүрэн, спортын төв ордны инженер Баатаржавын Бат-Амгалан, спортын төв ордны техникч Болдын Эрдэнэ-Очир нар уг шагналыг хүртсэн байна.
Түүнчлэн БТСУХ-гоор дамжуулан
30 орчим биеийн тамир, спортын ахмад зүтгэлтэнүүдэд Ардын хувьсгалын 100 жилийн
ойн хүндэт медалийг олгосон байна.