Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хээр азарга түрүү магнайд хурдаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2022-07-11 11:49:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хээр азарга түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүллээ. Уг азарга Үндэсний их баяр наадамд хоёр дахиа түрүүлж буй юм.


Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Шунхлай группийн ерөнхийлөгч П.Батсайханы зээрд халзан, айргийн дөрөвт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Ууганбаатарын хүрэн, айргийн тавд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Г.Батболдын халтар азарга хурдлав.


Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111  жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд газар газраас цугласан 283 азарга шандас сорьсон юм.

Связанные новости