С.Энхтөрийн хээр морь түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2022-07-11 16:47:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уяач С.Энхтөрийн хээр морь түрүүллээ.


Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Чинзоригийн хээр морь, айргийн гуравт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Т.Галбадрахын хонгор халзан хурдлав. Айргийн дөрөвт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Ц.Эрдэнэбаярын бор халзан, айргийн тавд, Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Х.Бат-Эрдэнийн халиун хурдаллаа.


Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111  жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд уяачид 423 хурдан хүлэг бүртгүүлснээс 382 нь гараанд гарсан юм.

Связанные новости