Дааганы уралдаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Б.Болдбаатарын хээр түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын баяр наадмын хурдан дааганы уралдаанд 440 хүлэг бүртгүүлснээс 284 даага гарааны зурхайгаас гарлаа.
Уралдаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Б.Болдбаатарын хээр түрүү магнайд ирлээ. Хоёрт, Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, уяач Ж.Энхжаргалын хүрэн даага хурдаллаа. Төв аймгийн Угтаалцайдам сумын П.Баярбатын халтар даага айргийн гуравт оров.
- Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Жамсрангийн Энхжаргалын 1009 дугаартай хүрэн
- Айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Пүрэвийн Баярбатын 955 дугаартай халтар
- Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач Пүрэвдоржийн Даваанямын 160 дугаартай хүрэн
- Айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Цэдэндамбын Эрдэнэбаярын 396 дугаартай хүрэн
- Зургаадугаар байрт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Дамдинсүрэнгийн Ариуннарангийн 786 дугаартай хээр халзан
- Долоодугаар байрт Увс аймгийн Зүүнговь сумын уяач Бадарчийн Норовсамбуугийн 407 дугаартай хар
- Наймдугаар байрт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уяач Лантуутогоогийн Жаргалсайханы 628 дугаартай хүрэн халзан
- Есдүгээр байрт Архангай аймгийн Өгийнуур сумын уяач Пүрэвбаатарын Мөнхтулгийн 509 дугаартай халтар
- Аравдугаар байрт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Дамдинсүрэнгийн Амармэндийн 958 дугаартай хонгор халзан хурдлав.
