Залуу жүдочид Ази тивийн АШТ-нээс 2 алт, 5 хүрэл медаль хүртээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайланд Улсын Банкок хотноо зохион байгуулж байгаа Өсвөр болон залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид 2 алт, 5 хүрэл медаль хүртэж, амжилттай барилдаж байна.
Топруудбал, эмэгтэй жүдочдоос Н.Ундрахбаяр 44 кг-д /Спортын төв сургууль/, Ж.Энхбулаг 44 кг-д, Т.Ариунзаяа 52 кг-д / хоёулаа Шинэ бадрах дэвжээ/ тус тус хүрэл медаль хүртсэн бол Ж.Анударь 48 кг-д /Женко клуб/, М. Нандин-Эрдэнэ 52 кг-д /Шинэ бадрах дэвжээ/ нар алтан медалийн эзэд болжээ.
Харин эрэгтэйчүүдээс 50
кг-д У.Санчирхүү /Мон-Алтиус Ахлах сургууль, Өвөрхангай/, 60 кг-д М.Анар /Женко
клуб/ тус тус хүрэл медаль, мөн Б.Бат-Энэрэл шагналт 5 дугаар байр /Мон-Алтиус,
Цагаанбаатар Академи/ эзэлсэн байна.