Өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-20 10:31:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотноо болж буй жүдо бөхийн өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр Монголын шигшээ баг 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.


Энэ өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д Д. Есүй /Хүч спорт хороо/, эрэгтэйчүүдийн 90 кг-д А.Энхбаяр /Алдар спорт хороо/ нар тус тус мөнгөн медаль хүртсэн байна.


Харин эрэгтэйчүүдийн 90 кг-д Б.Гансүх /Хилчин спорт хороо/, эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Арвин /Чандмань оргил дэвжээ/, 57 кг-д Г.Мөнхтуяа /Шинэ бадрах дэвжээ/ нар хүрэл медалийн эзэд болсон бол эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Шинэтулга шагналт 5 дугаар байр эзэлжээ.


Ийнхүү өсвөрийн тамирчид нийт 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медальтай тэмцээнээ дуусгалаа гэж Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ноос мэдээллээ.

Связанные новости