“Ханжоу - 2022” Азийн XIX наадмын тов батлагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-20 10:43:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны 9 дүгээр сард зохион байгуулах байсан Азийн 19 дүгээр наадам “Ковид 19” цар тахлын улмаас хойшлогдсон билээ.


Азийн олимпын зөвлөл /АОЗ/-өөс байгуулсан Ажлын хэсэг өнгөрсөн 2 сарын хугацаанд БНХАУ-ын Үндэсний олимпын хороо болон Зохион байгуулах хороотой нягт хамтран ажиллаж шинэ хуваарийг АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралд хэлэлцүүлсэн байна.


Улмаар АОЗ-ийн Гүйцэтгэх зөвлөлөөс “Ханжоу - 2022” Азийн XIX наадмыг 2023 оны 9 дүгээр сарын 23-наас 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.

Связанные новости