Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч тамирчны тангараг өргөх ёслол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-21 08:42:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчны тангараг өргөх ёслол 7 дугаар сарын 22-ны 11.00 цагт Спортын төв ордны А зааланд болно.


“Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадмын мөчлөгт бэлтгэгдэх үндэсний шигшээ багийг 2022 оны 01дүгээр сарын 17-ны Ерөнхий сайдын 04 дүгээр журмын дагуу Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттай зохион байгуулсан юм. Ингээд спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин нийт 234 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний шигшээ багийг бүрдүүлээд байгаа билээ. Энэхүү шинээр байгуулсан Үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ тус тангараг өргөх ёслолд оролцоно.


Үндэсний шигшээ багийн тамирчдыг төлөөлж, Жүдо бөхийн ҮШБ-ийн тамирчин,  ОУХМ Батхуягын  Гончигсүрэн, Боксын ҮШБ-ийн тамирчин, ОУХМ Монхорын Намуун, Пара пауэрлифтингийн ҮШБ-ийн тамирчин, хөдөлмөрийнбаатар, МУГТ Энхбаярын Содномпилжээ, Пара байт харвааны ҮШБ-ийн тамирчин, СМ Дэмбэрэлийн Сэлэнгээ тангараг өргөнө.


Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг төлөөлж Боксын ҮШБ дасгалжуулагч О.Батхүү, Байт харвааны ҮШБ-ийн дасгалжуулагч Ч.Мөнхцэцэг, Таеквондогийн ҮШБ-ийн дасгалжуулагч Т.Лхагвадорж, Пара жүдо бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч Б.Нарантуяа нар тангараг өргөх юм.

 

Связанные новости