Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ичиножёо А.Ичинноров нар башёг тэргүүлж явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-22 17:20:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё энэ сарын 10-ний өдөр Нагоя хотын “Долфинс” ордонд эхэлсэн бөгөөд өнөөдөр 13 дахь өдрийн барилдаанаар үргэлжлэв.


Энэ өдөр Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Вакатакакаге-тай учраа таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяж 11 даваа, 2 унаатай болов.


Ичиножёо А.Ичинноров /М-2/ энэ удаа Нишигики /М-8/ барилдах байсан өрсөлдөгч нь өнжсөнөөр сул даваа авч, 11 даваа, 2 унаатай башёг Их аваргын хамт тэргүүлж явна.


Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/ энэ өдөр барилдалгүй өнжсөн бол Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн, Вакамотохарюү /М-4/-тэй таарч, түүнийг котэнаге мэхээр хаяснаар 8 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.  


Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-1/, энэ өдөр Окиноүми /М-8/-тэй таарч барилдан түүнийг котэнаге мэхээр хаяснаар 6 даваа, 7 унаатай боллоо. 


Чиёошома Г.Мөнхсайхан /М-13/, энэ өдөр Точиношин /М-8/-тэй барилдаж түүнийг уватэдашинаге мэхээр давснаар 6 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Харин энэ өдөр Озэки Такакейшо, Озэки Шодайтай хүчээ сорьж, түүнийг ошидаши мэхээр давснаар  10 даваа, 5 унаатай тэргүүлэгчдийг нэхэж явна.


Ташрамд дурдахад, Мэргэжлийн сумогийн Нагоя башё үргэлжилж байгаа энэ үед бөхчүүд “Covid-19” халдварын улмаас Садогатакэ, Таманой дэвжээний бөхчүүд башёг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Өнөөдрийн барилдаанд 7 бөх дэвжээнд гараагүй юм.


Тухайлбал, Макүүчи зиндаанд 7 даваа, 3 унаатай гачикоши хийхэд ойрхон байсан Котоновака барилдах боломжгүй болов. Котоновакагийн харьяалагддаг Садогатакэ дэвжээний 25 бөх Нагоя башёгийн зиндаа бүрт барилдаж байжээ.


Нагоя хотод болж буй энэ башё үзэгчдэд болон сумочдод ямар нэг хязгаарлалтгүй болж байгаа гэдгээрээ онцлог байв. Одоогийн байдлаар нийт 125 бөх халдвар аваад байна.

Связанные новости