Монголын 3х3 сагсанбөмбөгийн 23 хүртлэх насны шилдгүүд Малайзад өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз Улсын Пенанг хотноо өнөөдөр 3х3 сагсан бөмбөгийн 23 хүртлэх насны Азийн үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн /U23 NATIONS LEAGUE ASIA/ эхэлж байна.
Энэхүү тоглолтын хуваарийн танилцуулахад: Өнөөдөр 10.00 Монгол - Малайз, 10.25 Монгол - Малайз, 13.40 Монгол - Тайланд, 14:05 Монгол - Тайланд тус тус ур чадвараа сорин өрсөлдөнө.