“Азийн хүүхдүүд-2022” наадамд Монгол тамирчид 5 төрөлд өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын долоодугаар наадам энэ сарын 27-ноос 8 дугаар сарын 8-нд ОХУ-ын Владивосток хотноо спортын 19 төрлөөр зохион байгуулна.
Тус наадамд 16 орны 1650
тамирчин 273 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд Монгол Улсын 48 хүний
бүрэлдэхүүнтэй баг ням гарагт тус улсыг зорьсон. Монголын тамирчин хүүхдүүд спортын
5 төрөл /жүдо, самбо, кураш бөх, усанд сэлэлт, мас рестлинг/-д ур чадвараа сорин
өрсөлдөх юм.
“Азийн хүүхдүүд-2022” наадамд
өрсөлдөх Монголын багийн ахлагчаар Н.Оюунбат, штабын ажилтнаар Ж.Баасансүрэн,
багийн эмчээр Э.Жамбалнямбуу, багийн тугчаар усан сэлэлтийн тамирчин
Н.Хишигбаяр, жүдо бөхийн тамирчин М.Ирмүүн нар оролцож байгаа аж.