Турк, Оросын удирдагчид Сочид хэлэлцээ хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган наймдугаар сарын 5-нд ОХУ-ын Сочи хотод нэг өдрийн айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийнэ.
Удахгүй хийх айлчлалын үеэр Орос, Украины дайн, бүс нутгийн бусад үйл явц зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Төрийн тэргүүн нар мөн “Үр тарианы экспортын коридор"-ын талаарх гэрээний хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх төлөвтэй байна.
Р.Эдоган, В.Путин нар хамгийн сүүлд долоодугаар сарын 19-нд Техран хотод уулзсан билээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
5 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
11 дня
Ulaanbaatar