Өвс, тэжээлийн нөөц бэлтгэх ажил 40 орчим хувь байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 17:59:52

Өнгөрсөн сарын 24-нд 27 сумаас ирүүлсэн мэдээгээр өвс, тэжээлийн нөөцийг 39 хувьтай базаажээ. Улс, аймгаас өгсөн даалгаварын дагуу энэ онд 101.151 тн өвс, 29940 тн гар тэжээл бэлдэх шаардлагатайгаас 40350 тн өвс, 2043,2 тн тэжээл нөөцлөөд байна.

Харьцангуй зуншлагатай байсан Угтаалцайдам, Цээл, Өндөрширээт, Мөнгөнморьт, Лүн, Заамар, Жаргалант, Борнуур, Баянцогт, Алтанбулаг сум 3590-8408 тн өвс, 1011-1845 тн гар тэжээл, бэлдэх даалгавартай бол ногооны гарц тааруу Баян, Баянжаргалан, Баянцагаан, Дэлгэрхаан, Сэргэлэн, Зуунмод зэрэг сум 453-802 тн өвс, 342-958 тн тэжээл бэлдэх чигтэй байна. Өнгөрсөн сарын сүүлийн мэдээнээс харахад Алтанбулаг, Батсүмбэр, Эрдэнэсант, Лүн, Мөнгөнморьтод өвс тэжээлийн нөөц 52-66 хувь байгаа юм. 

Ш.Шүрэнцэцэг

 

Связанные новости
Комментарии