Дэлхийн аварга Магнус Карлсен 4 дэх өрөгт Д.Батсүрэнтэй тоглов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө 4 дэх өргийн тоглолт болж Монголын эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөгч багуудтай тэнцлээ.
Норвегийн шигшээ баг Италийн шатарчдыг энэ удаа бараагүй. Ийнхүү 3 дахь өрөгт тэнцээ хийсэн ч баг нь хожигдсонд дэлхийн аварга Магнус Карлсен бухимдуу байсан юм. Олимпиадын 4 дэх өрөгт Норвеги-Монгол таарч Энэтхэгт болж буй дэлхийн шатрын олимпиадын нэг онцлох тоглолт боллоо. Өнгөрсөн шөнө 1 дүгээр ширээнд дэлхийн аварга Магнус Карлсен Монгол Улсын энэ жилийн аварга, Их мастер Д.Батсүрэнтэй тоглон ялалт байгуулсан.
Монголын шатарчид Норвегиас тэнцээний оноо авч чадсан
нь яалт ч үгүй бахархам амжилт билээ. Их мастер Б.Гүндаваа, С.Билгүүн тэнцээ
хийж, С.Ган-Эрдэнэ хожилтой. Ингэснээр манай эрчүүд 4 өргийн дараа 2 хожил, 2
тэнцээтэй боллоо.
Монголын эмэгтэй баг
өнгөрсөн шөнө Казахстаны багтай тоглож, мөн тэнцээ /2:2/ хийлээ. Эмэгтэйчүүд 3
хожил, 1 тэнцээтэй боллоо. Мягмар гарагт /08.02/ дэлхийн шатрын олимпиадын 5
дахь өргийн тоглолт болно.