Владивосток хотын дэвжээнд өсвөрийн самбочид хүчээ сорьж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа "Азийн хүүхдүүд - 2022" олон улсын спортын VII наадмын самбо бөхийн тэмцээн эхэллээ.
Өнөөдөр Монголын самбо
бөхийн баг тамирчдаас охидын 54 кг жинд Ганбаатарын Бямбасүрэн, 59 кг-д Төрсайханы
Түмэннаст, 47 кг-д Оюун-Эрдэнийн Нандин-Эрдэнэ нар дэвжээнд гарч барилдана.
Харин хөвгүүдээс 79 кг жинд Соёл-Эрдэнийн Заяа, 64 кг-д Одгэрэлийн Жавхлан, 46 кг-д Батхуягийн Сүхбат, 49 кг-д Санхүүгийн Чинхүслэн нар хүч, ур чадвараа сорин барилдах юм.