Тоглолт наймаалцсан, мөрий тавьсан зөрчлийг тогтоож, шийтгэл оногдуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос зохион байгуулж байгаа тэмцээнд тоглолт наймаалцаж, тоглолтын дүнд хууль бусаар нөлөөлсөн, мөрий тавьсан зөрчлийг тогтоож, зөрчил гаргасан талуудад МХБХ-ны Ёс зүйн хороо шийтгэл оногдууллаа.
Хөлбөмбөгийн спортод
оролцогч бүхий л талуудад хөлбөмбөгт мөрий тавих, тоглолтын дүнд хууль бусаар
нөлөөлж тоглолт наймаалцах үйл ажиллагааг хориглосон байдаг бөгөөд хэрэв дээрх
үйл ажиллагааг зохион байгуулсан, оролцсон, хамтарсан, зуучилсан тохиолдолд
МХБХ-ны эрх зүйн байгууллагаас шийтгэл оногдуулах дүрмийн зохицуулалт үйлчилж
байна.
ОУХБХ /FIFA/, АХБХ /AFC/-ны холбогдох дүрэм, журамд заасны дагуу МХБХ-ны Ёс зүйн хорооны шийтгэл ногдуулсан шийдвэрийн тухай танилцуулж байна.