Голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дагуух Зэлтэр, Хэнтий нуруунаас эхтэй Эг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгджээ.
Харин Хэрлэн голын эхээр мөн Улз, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-20 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 16 см даван үерлэж байна.
Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
6 часа
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
9 часа
Ulaanbaatar