“Хаан хүнс-Эрчим” клуб ес дэх удаагаа супер цом өргөлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ны 2022-2023 улирлын нээлт болгож өнгөрсөн жилийн Моби Дээд Лигийн аварга дэд аваргууд Хаан Хүнс-Эрчим, Улаанбаатар клуб "Супер цом"-ын төлөө тоглолоо.
2011
оноос хойш зохион байгуулж буй
уг тоглолтод нийтдээ 4 клуб энэхүү цомыг өргөсөн. Тоглолтын өмнө АХБХ-ны
Дэд Ерөнхийлөгч МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Зөвлөлийн гишүүн ТЗБХорооны
дарга М.Амарбаясгалан, HBS компанийн ерөнхий захирал М.Баясгалан нар хүрэлцэн
ирж МХБХ-ны шинэ технологи бүхий талбайг нээсэн нь онцлог байлаа.
Тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилж хоёр клуб тун нягт
хамгаалалт дунд тоглож 73 минутад Хаан Хүнс-Эрчим клуб улирлын өмнө нэгдсэн
Солонгос тоглогч Ким Мин Сео тооны харьцааг нээсэн ч удалгүй Улаанбаатар
клубийн Б.Балжиннямын довтолгоо
амжилттай болж 1-1 харьцаатай тэнцэж үндсэн цаг дууссан юм.
Торгуулийн
цохилтоор ялагч шийдвэрлэхээр болж Монголын Үндэсний шигшээ багийн хаалгачид
болон Улаанбаатар клубт улирлын өмнө нэгдээд буй Э.Мөнх-Эрдэнэ болон хашир
туршлагатай хаалгач Б.Ариунболд нар эцсийн мөч өрнөж 3-2 харьцаагаар Хаан
Хүнс-Эрчим клуб МХБХ-ны Супер Цомыг ес дэх удаагаа өргөлөө.
Тоглолтын
дараа HBC компанийн ерөнхий захирал М.Баясгалан, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн ТЗБХорооны дарга М.Амарбаясгалан шилжин
явах цомыг гардуулсан юм.
Хаан Хүнс-Эрчим клуб 2011, 2012, 2013, 2014, 2016, 2017, 2019, 2020, 2022-2023 онд МХБХ-ны Супер цомыг өргөлөө.