Ойрын өдрүүдэд бороотой, зарим нутагт уулаараа нойтон цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-08-23 13:56:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр баруун, төвийн аймгийн ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, маргааш төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, нөгөөдөр төв, зүүн аймгуудын зарим нутгаар, 26, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.


Долоо хоногийн ихэнх хугацаанд салхи секундэд 5-10 м, борооны өмнө түр зуур ширүүсэж, өнөөдөр Алтайн салбар уулсаар, маргааш говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэх төлөвтэйг УЦУОШГ-аас мэдээллээ.


Агаарын температур Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнө 4 хэм хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнө 9-14, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнө 15-20, өдөртөө 25-30, бусад нутгаар шөнө 2-7, өдөртөө 15-20 хэм дулаан байх аж. 

Связанные новости