Улаанбаатар хотод халдварын 54, орон нутагт 44 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр 98 хүн "КОВИД-19"-өөр халдварласан нь батлагдав.
Үүнээс 54 нь Улаанбаатарт, 44 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 976,751 болов. Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дархан-Уулд гурав, Дорноговьд 10, Өмнөговьд 26, Төв аймагт таван тохиолдол илэрсэн байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 882 хүн эдгэрсэн бол одоогоор 4,762 хүн хяналтад байна.
Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
4 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
4 дня