Монголын дугуйн холбоо Мэргэжлийн дугуйн ДАШТ-д уралдах 2 эрх авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-03 16:09:46
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрали улсын Сидней хотод 9 дүгээр сарын 18-25-нд болох Мэргэжлийн дугуйн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын дугуйн холбоо 2 эрх авч уралдахаар болов.


Хэдхэн хоногийн өмнө Туркийн цуврал тэмцээнээс Монголын дугуйчин С.Жамбалжамц хоёр тэмцээнд түрүүлснээр холбоондоо ДАШТ-д уралдах хоёр эрх авчирлаа. Өмнө нь Мэргэжлийн дугуйн ДАШТ-д Монголын дугуйчид нэг дор хоёр эрх авч байгаа юм.


Монгол Улсаас Мэргэжлийн дугуйн спортын ДАШТ-д 2016 онд Б.Мягмарсүрэн,  2021 онд С.Жамбалжамц нар өрсөлдөж байв.

Связанные новости