Сүүлийн 24 цагт коронавируст халдварын тохиолдол 43-аар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 43 тохиолдол шинээр батлагджээ.
Энэ нь өчигдрийнхөөс 14 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 19 нь Улаанбаатар хотод, 24 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 980 520-д хүрлээ. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 129 хүн эндээд байна.
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
3 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
7 дня