ОУОХ-ны Ерөнхийлөгчийг Улаанбаатар хотноо 2023 онд болох Зүүн Азийн залуучуудын наадамд оролцохыг урив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-13 18:28:24
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр буюу есдүгээр сарын 12-ны өдөр ОУОХ-ны төв байранд зочилж, спорт-олимпизмын өнөөгийн байдал, шинэ тутам хөгжиж буй спортын төрлүүдийг тэр дундаа и-спорт, таеквондо, брейкинг, дугуйн төрлүүдийг дэмжих, ОУОХ-ны 2020+5 Олимпын хөтөлбөрийн хүрээнд хамтран гүйцэтгэх үйл ажиллагааны талаар ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай санал солилцлоо.


Байгаль орчинд ээлтэй ногоон хөтөлбөр болон Олимпын төгөл байгуулах ОУОХ-ны санаачилгыг дэмжих МҮОХ-ны оролцоо, Олимпын цогцолбор төслийг хэрэгжүүлэх зэрэг мэдээллийг солилцохын ялдамд ОУОХ-ны Ерөнхийлөгчийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сарын 16-ны өдөр нээлтээ хийх Зүүн Азийн залуучуудын наадамд оролцохыг урьсан байна.

Связанные новости