Туялзуур сэлэмчдийн “Намрын сорил” тэмцээн ням гарагт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын туялзуур сэлэмний холбоо /МТСХ/-ны 2022-2023-оны улирлын тэмцээний нэг болох насанд хүрэгчдийн С-зэрэглэлийн “Намрын сорил” тэмцээн 10 дугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо болно.
Ташрамд дуулгахад, Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий Ассамблей 2022 оны 4 дүгээр сарын
3-нд АНЭУ-ын Дубай хотноо зохион байгуулсан бөгөөд тус хурлаар АТСХ /FCA/-ны Үндсэн дүрмийг шинээр баталсан
юм. Түүнчлэн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлаж, тэмцээн
зохион байгуулах эрхийг санал хураалтаар шийдвэрлэсэн.
Энэ үеэр МТСХ-ноос 2023 Ази тивийн залуучуудын АШТ-ийг
зохион байгуулах шалгаруулалтад оролцож, нийт гишүүдийн олонхийн саналыг авч уг
тэмцээнийг өөрийн эх орондоо явуулах эрхийг авсан билээ.