ДАШТ-ий хошой мөнгөн медальт О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат тамирчин Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн аварга шалгаруулах "Purevbaatar Cup" цомын АШТ-ийг 10 дугаар сарын 23-нд "Аврагч" спорт хорооны зааланд зохион байгуулна.
Тэрбээр чөлөөт бөхийн "Софи-2001",
"Тегеран-2002" ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл медальт,
2002 оны Азийн наадмын аварга, 1997 оны Ази тивийн аварга, Зүүн Азийн наадмын
аварга, Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээний 10 удаагийн аварга юм.
Энэхүү "Purevbaatar Cup" цомын АШТ-ийг 2009 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд хөнгөн жингийн тамирчдын ур чадвараа сорихоор хүсэн хүлээдэг тэмцээн билээ.