Өнөөдөр Монголын 3 жүдоч Ташкентын татамид хүчээ сорино
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ий 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эрэгтэйчүүдийн 52 кг жингийн барилдаанууд болж шилдгүүдээ тодруулна.
Монголын шигшээ багаас 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, Г.Хэрлэн,
эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой нар хүчээ сорих бөгөөд Ё.Басхүү эхний
тойрогтоо гоц мөргөжээ. Тэрбээр 2 дугаар тойрогтоо Египетийн Мохамед
Абделмавгоуд, Бахрейны Рамазан Коджаков нарын ялсантай нь учраа таарч барилдана.
Түүний В хэсэгт Японы жүдоч, Токиогийн олимпын аварга Абэ Хифүми багтжээ.
ОУХМ Г.Хэрлэнгийн хувьд эхний тойрогтоо Францын Валиде Хяар/Khyar Walide/-тай барилдана. Харин Б.Хорлоодой эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Унгарын Река Папптай учраа таарчээ. Түүний С хэсэгт Косовогийн Дистриа Красники байгаа юм.