Германы шигшээ багт 2:4-өөр ялагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий 8 дахь өдөр холимог багийн тэмцээнд Монголын шигшээ баг D хэсэгт Германы шигшээ багтай халз барилдаж 2:4-өөр хожигдлоо.
Эхний хоёр барилдаанд Л.Энхрийлэн /-57 кг/ вазари
үнэлгээгээр, Ц.Цогтбаатар /-73 кг/ торгуулиар тус тус ялалт байгуулан, 2:0
тэргүүлж эхэлсэн.
Харин дараагийн 4 барилдаанд Б.Ганхайч /-70 кг/ иппон, Г.Алтанбагана /-90 кг/ вазари, А.Адьяасүрэн /+ 70 кг/ иппон, О.Цэцэнцэнгэл /+90 кг/ иппон үнэлгээгээр тус тус ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
МССХ-ны гэрэл зурагчин Д.Чадраабал, Ч.Ганбат, Д.Нямбилэг