Монголын 17 насны 3х3 сагсанбөмбөгийн баг тивийн шилдэг 4-т шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малайз улсын Куала Лумпур хотноо болж байгаа Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /ФИБА/-ны 3x3 U17 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай эрэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт шалгарлаа.
Монголын эрэгтэй шигшээ баг өнөөдөр Шинэ Зеландын шигшээ
багийг 21:16-аар хожиж тус тивийн аваргын төлөө өрсөлдөх шилдэг 4 багийн нэгээр
шалгарч үлдсэн байна.