"Япон-Монгол 50 жил" нөхөрсөг тоглолт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд "Япон - Монгол 50 жил" хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтыг МХБХ-ны талбайд амжилттай зохион байгууллаа.
Тус нөхөрсөг тоглолтын нээлтэд Япон Улсаас Монгол Улсад
суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки болон АХБХ-ны Дэд ерөнхийлөгч
МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар нар оролцож үг хэллээ.
Энэ үеэр 2015 оноос хойш "Үндэсний Дээд лиг"-т тоглож буй "Би Си Эйч Лионс" клубийн тоглогч Мизухо Сасакид МХБХ-ны "Гавьяаны одон" медалиар шагналаа.
Нөхөрсөг тоглолтуудад Монголын 20 хүртэлх насны охидын
шигшээ баг, Япон Улсын Элчин сайдын яам, Мобиком корпораци болон МХБХ-ны
багуудын хооронд явагдсан юм.
МХБХ нь 2015 оноос хойш Японы Хөлбөмбөгийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний шигшээ баг болон охид, эмэгтэйчүүдийн шигшээ багуудын дасгалжуулагчаар Япон мэргэжилтэн ажиллаж байгаа билээ.