Есөн сарын хугацаанд 48 мянган хүүхэд төржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 47 744 эх амаржиж, 48 084 хүүхэд төрүүлжээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан
эх 6771 /12 хувь/, төрсөн хүүхэд 6812 /12.4 хувь/-оор тус тус буурсан
үзүүлэлт юм.
1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үеийнхээс 2.2 нэгж
хувиар буурсан байна. 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий,
Увс, Ховд, Орхон, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.1-3.9 нэгж хувиар дээгүүр,
бусад аймагт 0.5-7.7 нэгж хувиар доогуур байна.
Харин нас баралт 2022 оны эхний 9 сарын байдлаар 13 353
болж, өмнөх оны мөн үеийнхээс 541 буюу 3.9 хувиар буурчээ.