Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 8.2 хувиар өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэлээр 14.9 их наяд төгрөг болжээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар буюу 1.1 их наяд төгрөгөөр өсжээ.
Үүнд:
- Уул уурхайн олборлолт 7.2
хувь буюу 698.9 тэрбум төгрөгөөр,
- Боловсруулах үйлдвэрлэл 11.9
хувиар буюу 356.2 тэрбум төгрөгөө нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн талаар ҮСХ-ны ХАА,
байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд
мэдээллээ.
Салбараар авч үзэхэд уул уурхайн олборлох үйлдвэрлэл 10.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 698.9 тэрбум төгрөгөөр буюу 7.2 хувиар өсжээ. Үүнд чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 632.8 тэрбум төгрөгөөр буюу 27.5 хувиар, металлын хүдэр олборлолт 2.9 хувиар буюу 186.7 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Тодруулахад, ҮСХ нь аж үйлдвэрийн
салбарын 300 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг сар бүр судлан тооцоолж,
үйлдвэрлэлийн биет хэмжээг тооцдог байна.