Гар барилдааны УАШТ-ий аваргууд болон "Аваргуудын аварга" тамирчид тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гар барилдааны насанд хүрэгчдийн 2022 оны улсын аварга
шалгаруулах тэмцээн “Танан төв”-д 10 дугаар сарын 22-нд амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
Монголд гар барилдааны спортыг олон улсын жишгийн дагуу
хөгжиж эхлээд байгаа юм. Энэхүү улсан аварга шалгаруулах тэмцээний үеэр Гар
барилдааны нэгдсэн холбооны тэргүүн Төмөрбаатарын Мөнхбаттай уулзаж энэ спорт
олон улсад болон улсад хэрхэн хөгжиж байгаа талаар сонирхлоо.
-Гар барилдааны спортын талаар товч танилцуулна уу?
-Дэлхийн гар барилдааны холбоо 1970-аад оноос
байгуулагдаж тив, ДАШТ-ийг зохион явуулж ирсэн байдаг. Манай улсын хувьд 3
удаагаа энэ тэмцээнийг зохион байгуулж байна. Өмнө нь өсвөрийн болон оюутны
аварга шалгаруулах тэмцээнийг бас амжилттай зохион байгуулсан. Монголд хүмүүс
гар барилдааныг мэддэг ч яг олон улсын стандарттай спортын төрөл гэдгийг
мэддэггүй. Сурагчын дээрээс эхлээд л бид гар барилдаанаар хүчээ сорьж байснаа
бүх хүн мэдэх ч яг ийм стандартын дүрэмтэй, спортын соёлтой спортын төрөл одоо
таниулж, хүүхэд, залууст түгээж эхэлж байна.
-Энэ жилийн гар барилдааны УАШТ-ий онцлогийн талаар
сонирхуулна уу?
-Гар барилдааны энэ удаагийн тэмцээн зургаан жинд, жин
тус бүрт баруун, зүүн гарын гэсэн 12 ангилалд аваргаа шалгаруулна. Түүнчлэн "Аваргуудын аварга" шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл бүх
жингийн аваргууд өрсөлдөх юм. 60, 70, 80 кг болон 90, -100, +100 кг жингийн
аваргууд хооронд хүчээ сорих бөгөөд баруун, зүүн гарын гээд 4 ангилалд
аваргуудын аварга тамирчинг тодруулах юм. Энэ жилийн нэг онцлог гэвэл аймаг,
орон нутагт салбар холбоо байгуулагдаж өргөжсөн байгаа. Тухайлбал, Баян-Өлгий,
Дархан-Уул аймгуудад салбар холбоо бий боллоо. Бид цаашдаа 21 аймагт холбоо байгуулж
Монголын бүх ард түмний спартакиадад оролцдог болох зорилго байгаа.
-Монголын гар барилдааны тамирчид хэдийнээс олон улсад
өрсөлдөх бол?
-Ази тивийн аварга шалгаруулах гар барилдааны тэмцээн
Турк болон Казахстан улсад зохион байгуулагдаж байсан бол яг одоо Турк улсад
гар барилдаан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Бид энэ насанд
хүрэгчдийн УАШТ-ээс ирэх жилийн ДАШТ-д оролцох тамирчнаа сонгох, бэлтгэж эхлэх
зорилт байгаа.
Энэ удаагийн УАШТ-ийг зохион байгуулсан Монголын гар барилдааны холбоо, тэмцээнийг ивээн тэтгэсэн Энхбаатар ах болон хамтран ажилласан нийт залуустаа баярлалаа. Амжилттай оролцсон нийт тамирчиддаа баяр хүргэе.
Гар барилдааны 2022 оны Улсын аварга шалгаруулах
тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтнууд болон “Аваргуудын аварга”-аар шалгарсан
тамирчдыг танилцуулж байна.
Баруун гар 60 кг:
1. Б.Итгэл Алтан медаль
2. Ц. Зэвзэлмэ Мөнгөн медаль
3. Б.Эрдэнэбаатар хүрэл медаль
Баруун гар 70 кг:
1. Г. Мөнх-эрдэнэ Алтан медаль
2. Т. Нуртузан Мөнгөн медаль
3. Г. Батгэрэл Хүрэл медаль
Баруун гар 80 кг:
1. И.Садам Алтан медаль
2. Э.Аминэрдэнэ Мөнгөн медаль
3. Ж.Аюурзана Хүрэл медаль
Баруун гар 90 кг:
1. Н.Булгантамир Алтан медаль
2. Б.Бат-эрдэнэ Мөнгөн медаль
3. Ж.Бахитжан Хүрэл медаль
Баруун гар 100 кг:
1. С.Габиден Алтан медаль
2. Ш.Баянмөнх Мөнгөн медаль
3. А.Болдбаяр Хүрэл медаль
Баруун гар +100 кг:
1. Э.Зоригтбаатар Алтанмедаль
2. Ш.Сапар Мөнгөн медаль
3. Д. Хосбаяр Хүрэл медаль
Зүүн гар 60 кг:
1. С.Нямбаяр Алтан медаль
2. У.Эрхэмбаяр Мөнгөн медаль
3. Э.Уртнасал Хүрэл медаль
Зүүн гар 70 кг:
1. Т.Нуртуган Алтан медаль
2. Г. Мөнх-эрдэнэ Мөнгөн медаль
3. А.Усгал Хүрэлмедаль
Зүүн гар 80 кг:
1. Аюурзана Алтан медаль
2. Мөнгөнгадас Мөнгөн медаль
3. Э.Амин-эрдэнэ Хүрэл медаль
Зүүн гар 90 кг:
1. И.Садам Алтан медаль
2. Ж. Бахитжан Мөнгөн медаль
3. Б. Билгүүнтамир Хүрэл медаль
Зүүн гар 100 кг:
1. С.Габиден Алтанмедаль
2. Ш. Баянмөнх Мөнгөн медаль
3. Ж.Бахитжан Хүрэл медаль
“Аваргуудын аварга” /Overall/
Баруун гар 60 - 80 кг жингийн аварга - И.Садам
Зүүнгар 60 - 80 кг жингийн аварга - Ж.Аюурзана
Баруун гар 90 -100 кг- жингийн
аварга Э.Зоригтбаатар
Зүүн гар 90 -100 кг жингийн аварга С.Габиден