Б.Энххүслэн усанд сэлэлтийн ДАШТ-ий B цагийг биелүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-24 12:03:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын усанд сэлэлтийн түүхэнд шинэ хуудсыг ОУХМ Б.Энххүслэн нээж, ДАШТ-ий B цагаа биелүүлж эрхээ авсан Монголын анхны тамирчин боллоо.

 

Тайланд улсын Бангкок хотноо 2022 оны 10 дугаар 21-23-нд зохион байгуулсан Тайланд улсын аварга шалгаруулах тэмцээнд ОУХМ Б.Энххүслэн усанд сэлэлтийн 6 зай, төрөлд Монгол Улсын дээд /рекорд/ амжилтыг шинэчлэн тогтоож мөн 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр 1:58.23 амжилтаар ДАШТ-ий B цагийг биелүүлсэн анхны Монгол тамирчин боллоо. Тэрбээр Дэлхийн усан спортын холбоо /FINA/-ны тамирчны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж 2023 оны 7 дугаар сар хүртэл тус улсад суралцах юм байна.

 

ОУХМ Б.Энххүслэнгийн тус тэмцээний амжилтууд:

 

50 метрийн өврөөр даллалт – 26.54

 

800 метрийн өврөөр даллалт – 8:47.20            Улсын дээд амжилт           алт

 

100 метрийн өврөөр даллалт –  56.08              Улсын дээд амжилт           мөнгө

 

200 метрийн өврөөр даллалт –  1:58.23          Улсын дээд амжилт           мөнгө

 

100 метрийн мэлхий сэлэлт –  1:12.50             Улсын дээд амжилт           алт

 

200 метрийн холимог сэлэлт –  2:17.49            Улсын дээд амжилт           алт

Связанные новости