ОУХБХ /FIFA/-ны эмэгтэй шүүгчийн сургалтыг Монголд зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Шүүгчийн хэлтсээс эмэгтэй шүүгчийн тоог нэмэгдүүлэх чадавхжуулах зорилгоор эмэгтэй шүүгчдийн сургалтыг энэ сарын 20-23-нд зохион байгуулав.
Тус сургалтад 9 эмэгтэй оролцож батламжаа гардан авснаар
цаашид тусгай бэлтгэл сургалтад гурван сарын турш үргэлжлүүлэн суралцсаны
дараагаар шалгалтад хамрагдаж МХБХ-ны ангилалтай шүүгч болох боломжтой болжээ.
Уг сургалтыг МХБХ-ны шүүгчийн сургагч багш ОУХБХ-ны
эмэгтэй туслах шүүгч, АХБХ-ны элч, туслах шүүгч Ө.Батцэцэг болон МХБХ-ны А
ангиллын шүүгч Г.Нарангэрэл нар удирдан явуулсан байна.
Ташрамд дуулгахад, ОУХБХ /FIFA/-ны эмэгтэй шүүгчийн
сургалтыг 2023 онд анх удаа Монголд зохион байгуулахаар төлөвлөжээ.