“Улирлын хаалт-2022” тэмцээн Зуунмод хотын шинэ зам дээр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуунмод хотоос шинэ нисэхийн уулзвар хүртэл 8,5 км замыг “Анандын зам” компани барьж саяхан ашиглалтанд оруулснаар дугуйчдын хувьд уралдаан тэмцээн зохиох хөдөлгөөний аюул багатай 20 км-ийн тойрог замтай боллоо.
2022 оны Засмал замын дугуйн Улирлын хаалтын тэмцээн 11 дүгээр сарын 05-ны өдөр тус шинэ зам дээр
“Анандын зам” ХХК-ийн
нэрэмжит болгон
зохион байгуулахаар Төв
аймгийн БТСГ болон Монголын дугуйн
холбооноос шийдвэрлэв.
Тэмцээний гараа, бариа нь Зуунмод хотын Цэнгэлдэх хүрээлэнгийн төв
хаалган дээр байрлах юм байна.