Ходоодны хорт хавдрын үеийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ходоодны
хорт хавдрын үеийн тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь
хариуцан ажиллаж байна.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 1 дүгээр тогтоолоор
зохицуулагдах ходоодны хорт хавдрын тусламж үйлчилгээнд ашиглагдах багаж
хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 878.000 - 10.7 сая төгрөг юм. 2022 оны 10
дугаар сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 729 тохиолдол бүртгэгдэж,
ЭМД-ын сангаас 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.
Даатгуулагч ходоодны хорт хавдрын
тусламж, үйлчилгээг Хавдар судлалын үндэсний төв, I, II эмнэлэг, Бриллиант,
Сонгдо, Гурвал зэрэг ЭМД-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 39
эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой.
Энэхүү тусламж, үйлчилгээг авахад иргэн ЭМД-аа
бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд даатгалаа бүрэн эсэхийг дээрх QR кодыг
уншуулан хялбархан шалгах боломжтой аж.