УХТЭ нуруу нугас, тархины хавдрын үеийн мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-10-31 10:47:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг сүүлийн жилүүдэд мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээнээс гадна нуруу нугасны анхдагч болон үсэрхийлсэн хавдрыг авах мэс засал,  тархины анхдагч болон үсэрхийлсэн хавдрын мэс заслыг хийж эхлүүлээд байна. 

 

3 tesla MRI, 128 зүслэгтэй компьютер томографи, pet scan зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эмчилгээ, оношилгоондоо хэрэглэж байна. Эдгээр тоног төхөөрөмжүүдийн тусламжтай хавдрыг эрт оношлох, бүрэн эмчлэх боломжтой болжээ. 

Связанные новости