Го даамын улсын шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Го даамын холбооны 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн бямба гарагт /2022.10.29/ амжилттай болж, шилдэг тамирчдаа шалгаруулав.
Тус тэмцээнд нийт 38 тамирчин макмахон системээр 5 өрөг
тоглосноос тэргүүн байрт Ц.Оюутбилэг /300,000 төгрөг/ шалгарсан бол дэд байрыг
Ц.Төгсбилэгт /200,000/ эзэлж, 3 дугаар байрт Б.Долгорсүрэн орж 100,000
төгрөгийн эзэн болжээ. Харин тусгай байрт А.Цэлмүүн, Х.Амарбаясгалан нар
шалгарч тус тус 50 мянган төгрөгөөр шагнуулсан байна.
Тус тэмцээнд Монголын хүүхэд залуучуудын го даамын
холбооноос 12 тамирчин оролцжээ. УАШТ-ийг ивээн тэтгэсэн "Кали
Хаккин" ХХК-ийн хамт олонд талархсанаа илэрхийлж байгаагаа Монголын Го даамын
холбооноос мэдээллээ.