Улаан хоолойн хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын сангаас улаан хоолойн хорт хавдрын
эмийн эмчилгээг 100 хувь хариуцан ажиллаж байна.
ЭМДҮЗ-ийн 2022 оны 1 дүгээр тогтоолоор зохицуулагдах улаан
хоолойн хорт хавдрын эмийн эмчилгээг 643 мянган төгрөг, мэс заслын тусламж,
үйлчилгээнд ашиглах багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 2.5-10.7 сая төгрөг юм.
10 дугаар сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 154
тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 632 сая төгрөгийн санхүүжилтийг
олгожээ.
Даатгуулагч ходоодны
хорт хавдрын тусламж, үйлчилгээг Хавдар судлалын үндэсний төв, УНТЭ, УХТЭ,
Грандмед, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг зэрэг ЭМД-тай гэрээтэй төрийн
болон хувийн хэвшлийн 23 эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой.
Энэхүү тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай бөгөөд
даатгалаа бүрэн эсэхийг доорх QR кодыг уншуулан хялбархан шалгах боломжтой юм.