Жүдо бөхийн шүүгч Ш.Баясгалан Олон улсын А зэрэглэлийн шүүгч болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-01 13:00:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо / IJF/-ноос 2022 оны 10 дугаар сарын 26-30-нд болсон олимпын эрхийн оноо олгодог тивийн нээлттэй тэмцээн Австрали Улсын Перт хотод болсон. 

 

Тус тэмцээний үеэр жүдо бөхийн шүүгчийн сургалт болон Олон улсын А зэрэглэлийн шүүгчийн шалгалт зохион байгуулсан бөгөөд Ш.Баясгалан тухайн шалгалтыг амжилттай давж Олон улсын А зэрэглэлийн шүүгч болжээ.

 

Тэрбээр 2009 онд Тайланд Улсын Бангкок хотод болсон Олон улсын Б зэрэглэлийн шүүгчийн эрх авч байв. Ийнхүү энэ удаа А зэрэглэлийн шүүгч болсноор ОУЖБХ-ны цуврал Гран при, Гранд слам буюу Их дуулга ангиллын тэмцээнийг шүүн дэнслэх эрхтэй болоод байна.



Связанные новости