Буудлага спортынхонд батламж олгож, шагнал гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны хүндэтгэлийн танхимд буудлага спортын “Каир-2022” насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Энэхүү хүндэтгэлийн ёслолд Олимп, нийтийн биеийн тамир,
спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан нар
оролцов.
Ёслолын үеэр гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат,
Э.Даваахүү, О.Есүгэн, Ц.Мөнхзул, Э.Хишигдэлгэр, Т.Баярцэцэг нарт Биеийн тамирын
тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа.
“Каир-2022” ДАШТ-ий холимог багийн 50 метрийн гар бууны
дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар нийлбэр дүнгээр 539 оноо авч мөнгөн медаль
хүртсэн юм.
Мөн 25 метрийн төвийн галтай бууны /Center Fire Pistol / эмэгтэйчүүдийн
ганцаарчилсан төрөлд Ц.Мөнхзул алтан медаль хүртсэн бөгөөд дэлхийн дээд
амжилтыг шинэчлэн тогтоосон. Түүнчлэн энэ дасгалд Т.Баярцэцэг мөнгө,
Э.Хишигдэлгэр хүрэл медалийн эзэд болсон юм.