Бөөр, шээсний замын хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөөр, шээсний замын хорт хавдрын эмийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцан ажиллаж байна.
ЭМДҮЗ-ийн
2022 оны 1 дүгээр тогтоолоор зохицуулагдах бөөр, шээсний замын хорт хавдрын
эмийн эмчилгээг 732 мянган төгрөг, өдрийн эмчилгээг 500 мянган төгрөг,
хэвтүүлэн эмчлэх мэс заслын тусламж, үйлчилгээнд ашиглагдах багаж хэрэгсэл,
хүндрэлээс хамаарч 2.2-5.3 сая төгрөг юм.
2022
оны эхний 10 дугаар сарын байдлаар энэхүү
тусламж, үйлчилгээний 327 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 1.2 тэрбум
төгрөгийн санхүүжилтийг олгожээ.
Даатгуулагч
ходоодны хорт хавдрын тусламж, үйлчилгээг Хавдар судлалын үндэсний төв, УНТЭ,
УХТЭ, Грандмед, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг болон орон нутгийн ЭМД-тай
гэрээтэй төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй эрүүл мэндийн байгууллагаас авах
боломжтой.