Нэрт хийлч Павел Милюков Монголд тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГОХУ-ын Москвагийн филармонийн гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков Монгол оронд анх удаа "Соло концертын үдэш" нэртэй сонгодог хийлийн тоглолтоо толилуулахаар болжээ.
Энэ тоглолт нь Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг угтаж зохион байгуулж байгаа юм. Түүний тоглолт ирэх сарын 9-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болно. Тоглолтод дэлхийн алдарт сонгодог хөгжмийн зохиолч А.Хачатурян, Ж.Бизе, П.Д.Сарасате, П.И.Чайковский, Н.Паганинийн сонгодог бүтээлүүд эгшиглэж монголчуудын сонорыг мялааж, сэтгэлийг сэргээх юм.
Д.Өлзий
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня