ОУХМ Д.Ганболд дараагийн учраа ДАШТ-ий мөнгөн медальт Казах тамирчин байгаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йорданы Амман хотноо болж буй сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж буй ОУХМ Д.Ганболд 54 кг жинд Тайландын Фануват Чоожанаттай эхний тулаанаа хийж 3:2-оор яллаа.
Тэрбээр энэ сарын 6-нд хамгийн гол өрсөлдөгч болох
Казахстаны Махмуд Сабырхантай тулалдана. Махмуд Сабырхан бол Казахстаны хамгийн
ирээдүйтэй боксчин гэгдэж байгаа 21 настай Азийн залуучуудын 3 удаагийн аварга тамирчин
бөгөөд өнгөрсөн оны ДАШТ-ий 54 кг жингийн мөнгөн медальтай. Тэр Японы боксчин Томоя
Цүбойд ялагдсан юм.