Пара жүдочид ДАШТ-д оролцохоор Баку хотыг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азербайжаны нийслэл Баку хотод пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 4-11-нд болно.
Тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн
удирдлага дор 9 /эрэгтэй 7, эмэгтэй 2/
тамирчин өрсөлдөхөөр өчигдөр Баку хотыг зорив.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д А.Мөнхбат, 73 кг жинд
С.Ядамдорж, Э.Даваадагва, Г.Чулуунсүх, -90 кг-д Б.Баттөгс, +90 кг-д Д.Ганбат,
Л.Эрдэнэбилэг нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдийн 70 кг жинд Н.Алтанцэцэг,
Л.Туруунаа нар өрсөлдөх юм.