Боксчин Л.Алтанцэцэг тивийн АШТ-ий хүрэл медалийн болзол хангажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йордан улсын Амман хотод болж буй Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 5 дахь өдөр эмэгтэйчүүдийн 52 кг жинд Л.Алтанцэцэг Узбекистаны боксчинг шүүгчдийн санал нэг шийдвэрээр ялж хүрэл медалийн болзлыг хангаад байна.
Ийнхүү Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж
байгаа Монголын шигшээ багийн тамирчдын медалийн салхийг хагалахдаа тэрбээр
өрсөлдөгчөө З дугаар үед хүнд цохилт хийж тооллуулан илүүрхжээ. ОУХМ Л.Алтанцэцэг улмаар медалийн өнгийг хувиргах тулаан хийх юм.