Боксчин О.Есүгэн Ази тивийн АШТ-ий хүрэл медалийн болзол хангав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-05 18:56:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йордан улсын Амман хотод болж буй Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээний 5 дахь өдөр эмэгтэйчүүдийн 54 кг”д Оюунцэцэгийн Есүгэн Филиппин улсын боксчинг шүүгчдийн санал нэг шийдвэрээр ялж хүрэл медалийн болзол хангав.

 

Ийнхүү Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүч үзэж байгаа Монголын шигшээ багийн тамирчдын 2 дахь медальтан  боллоо. Өнөөдөр орой 23 цагаас ОУХМ Х.Энхмандах БНСУ-ын тамирчин Сехуеонг Жо-той тулалдана. 

Связанные новости